Хурдан угшлын адууг 1-5 сая төгрөгөөр үнэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хурдан угшлын адууны үзэсгэлэн, дуудлага худалдаа өнгөрөгч амралтын өдрүүдэд болов. Үзэсгэлэн худалдааг Дорнод аялал жуулчлалын нэгдлээс зохиож, 40 гаруй ажнай хүлгээр морь сонирхогчдын нүдийг хужирлаж, хурдан удмын адууны үнэлгээ дунджаар 1-5 сая төгрөгт хүрсэн байна.
Наадмыг нийслэл болон баруун аймгаас ч морь сонирхогч, уяачид зорин иржээ. Энэ үеэр шүдлэн морьдын уралдаан, Өвөрхангайн Уянгын гэр худалдаа, нийслэл хотоос нанжин гахай гөлөм, 32 угалзтай монгол гутал, мөнгөн шигтгээтэй хусуур, сойз, нарийн хийцийн эмээл, хазаар гэхчлэн төрөл бүрийн эдлэл хэрэглэл, адууны эм бэлдмэлийн худалдаа явагдсан байна.

Д.Дэлгэрмаа