11.6 км хайрган хучилттай авто зам барьлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэй хийх уулзалтын үеэр гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 40 гаруй ажил төлөвлөж үүнээс бүрэн хэрэгжсэн ажлаа сэтгүүлчдэд танилцууллаа.
Тухайлбал, Хотын Захирагчийн алба гэр хороололд 11.6 км үргэлжлэх хайрган хучилттай авто зам, Уртын гол, Шанд, Даваат, Шанд, Их залуу, Яргуйт, Рашаант, Эрдэнэ багт явган хүний зам барьжээ. Мөн үерийн суваг 7 км-ыг шинээр татаж, 5 км хуучин сувгийг сэргээсэн байна. Цаашид Шанд, Даваат, Говил багт үерийн далан, суваг шинээр хийхээр төлөвлөж байгаа аж. Орон сууцны байрууд дунд буюу 5, 6-р хорооллын үерийн ус зайлуулах сувагчлалын ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж байна. Түүнчлэн хог ачилт болон золбин нохой, муур устгах ажил хангалтгүй байгаа нь иргэдэд чиргэдэл учруулж байна гэсэн шүүмжлэл олон гарсан. Он гарсаар аймгийн хэмжээнд 22 мянган м.куб хог хаягдлыг татан авч, 1163 нохой, 104 муурыг устгасан гэж ТЗУХ-ын дарга Ш.Ганболд мэдээллээ.
Үүнээс гадна 66 блок дээврийн засвар хийх бөгөөд одоогоор худалдан авах ажиллагаа явагдаж байна. Мөн хотын хэмжээнд 89 камерыг сэргээн засварлах ажил эхэлжээ.

Б.Оюун-Эрдэнэ