Хүүхдүүдийг тоглоомын өртөөнд урина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан гаргасан байна. Энэ өдөр хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд болон албан байгууллагууд Мандалговийн төв талбайд тоглоомын өртөө ажиллуулж, өртөөндөө хүүхэд багачуудыг эцэг эхийн нь хамтаар урих бөгөөд хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг нэмсэн бүтээлч тоглоомыг бэлдсэн байхаар төлөвлөжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа хүүхэд, эцэг эхчүүд, албан байгууллага хамт олны хүүхдийн эрхийг хүндэтгэсэн жагсаалаар эхэлнэ. Жагсаал “Мандал” худалдааны төвийн талбайгаас эхэлж Г. Чагдаржавын нэрэмжит талбайд орж ирснээр өндөрлөх бөгөөд жагсаалыг үргэлжлүүлэн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааны нээлт болно. Энэ жил “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээрээ нэгдэе” уриатайгаар 6 дугаар сарын нэгний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Жил бүр энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг унадаг дугуйн уралдаан, “Миний ертөнц” талбайн зургийн уралдаан, “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн тэмцээнээр төв талбай дахь үйл ажиллагаа өрнөх бол энэ удаад онцлог болгож буй “Хос шоо”, “Сансарын нисгэгч”, “Говийн баавгайн ертөнц”, “Хэн ухаантай вэ” зэрэг арав гаруй тоглоомын өртөөг байгууллага хамт олон бэлдэж, хүүхдүүд түүнд саатан зочлох ажээ.

Т. Отгонтуяа