Өглөөний дасгалд 300 гаруй иргэн ирдэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Өглөө эртлэн иргэд Мандалговийн төв талбайд цуглардаг болжээ. Тэд хагас цагийн турш хамтдаа өглөөний дасгал хийдэг. “Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таны үүрэг” хэмээх уриан дор бүх нийтийн өглөөний гүйлт, дасгалыг аймгийн ЭМГ эхлүүлсэн нь энэ юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр авдаг хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын хангалттай үнэлгээ жил тутам буурч байгаа судалгааг аймгийн ЭМГ- аас гаргасан байна. Иймд эрүүл чийрэг бие бялдартай, өвчлөл эндэгдэлд өртөхгүй байх гол хүчин зүйл болсон идэвхитэй дасгал хөдөлгөөнийг хүн амын дунд хэвшүүлэх зорилгоор бүх нийтийн өглөөний гүйлт, алхалт, дасгалыг ийнхүү зохион байгуулж эхэлжээ.
Өглөөний дасгалд иргэд ажлын хамт олон, гэр бүлийн гишүүд, хамаатан садан, найз нөхдөө уриалан дуудах байдлаар идэвхитэй хөдөлгөөнд нэгдэгчдийг өргөжүүлж байна. Дасгал эхэлсэн эхний өдрүүдийг бодвол одоо 300 гаруй иргэн зорин ирдэг болсон байна. Өглөө тэд 6.30- аас эхлэн хагас цагийн турш дасгал хөдөлгөөнөө хамтдаа хийнэ. Ажил 8 цагаас эхэлдэг бөгөөд ажлын шинэ өдрөө дасгал хөдөлгөөнөөр ийнхүү эхлүүлдэг болсонд олон иргэн талархалтай байгаагаа хуваалцсан юм. Хамгийн гол нь цаашид өдөр тутмын хэвшил болж тогтоох нь чухал байгааг хэлж байсан.
Өглөөний дасгалыг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Сайнцагаан сумын ЗДТГ, Төв халхын дуулалт жүжгийн театр, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн биеийн тамирын тэнхим, “Шонхор” фитнесс төв зохион байгуулж байна.

Т. Отгонтуяа