Дэлгэрхангай уулын тахилгыг 6 дугаар сарын 3- нд үйлдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн 9 гайхамшигийн нэг Дэлгэрхангай уулын тайн тахилгыг зургадугаар сарын 3- нд товлосон байна. Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Дэлгэрхангай сумын нутагт оршдог Дэлгэрхангай уулыг аймгийн тахилгат уул болгосон бөгөөд жил бүр зуны эхэн сарын эхээр тахилгын зан үйлийг үйлддэг юм.
Энэ жилийн тахилгын үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг Дэлгэрхангай сумын ЗДТГ гаргасан байна. Уулын тахилгын зан үйлийг 6 дугаар сарын 3- ны өглөө 4- 6 цагт товлосон бөгөөд үүний дараа Алтан тэвшийн бэсрэг наадам 6 цагаас 8 цаг хүртэл үргэлжилнэ. Үүгээр уулан дахь тахилгын зан үйл өндөрлөж, 11 цагт сумын төвд тахилгын наадам эхлэх юм байна. Наадам хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, даага насны морьдын уралдаанаар үргэлжилж, орой 20 цагт Өлзийт сумын уран сайханчдын урлагийн тоглолтоор үйл ажиллагаа өндөрлөх ажээ.
Уулын тахилга үйлдэхийн урьд орой дуучин С. Түвшинзаяа “Уулсын хаан Дэлгэрхангай” хэмээх уул мялаасан уран бүтээлийн тоглолтоо нутгийн зон олонд толилуулна.
Дэлгэрхангай уул төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эртний төрийн тахилгатай уул юм. Богд уул гэхэд бүр хожим 1778 онд, Отгонтэнгэр хайрханыг 1779, Хэнтий ханыг 1818 онд төрийн тахилгатай болгож байсан гэдэг. 300- аад жилийн тэртээ Инэл хан хэмээн Дэлгэрхангай уулыг нэрийддэг байсан бөгөөд Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзэн ноёны хүү Автай сайн хаан Далай ламаас Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга уул Инэл ханд “Уулсын хаан” буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож, түүнээс хойш төрийн их тахилгатай болгон Дэлгэрхангай гэж нэрийдэх болсон түүхтэй
Өрнөөс дорно зүгт сунаж тогтсон энэ уул Тахилгын өндөр, Зараагийн өндөр, Хөх өндөр, Гурван өндөр гэсэн залгаа дөрвөн хэсгээс бүрдэж, 70 гаруй км үргэлжилдэг. Оргил нь далайн түвшнээс дээш 1926 метрт өргөгдсөн, цэлмэг өдөр уулын оройгоос урагшаа говь Гурвансайхан, хойшоо Богд хан уулын орой харагддаг гэдэг.
Дэлгэрхангай уулын оройд хэвтэш маягийн тэгш талбай бий. Үүнийг Алтан тэвш гэх бөгөөд энд нутгийн ард иргэд уулын тахилгад зориулсан бэсрэг наадмаа хийдэг уламжлалтай. Энэ нь ч өөрийн гэсэн өвөрмөц төрхийг агуулдаг билээ.
Дэлгэрхангайг Дундговь аймгийн тахилгат уул болгосноос хойш ийнхүү 12 дахь удаагаа тайн тахих гэж байна.

Т. Отгонтуяа