Олдохын талын тэмээнээс генетик тогтоцын сорил авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Нуугдмал ашиг шим өндөртэй мал сүргээ илрүүлж, шинжлэх ухааны үндэстэйгээр нутгийн мал сүргийнхээ генефондыг тогтоох ажлыг Дундговь аймгийн ХХАА-н газар эхлүүлж байна. Эхний удаад Хулд сумын Олдох багийн тэмээн сүргээс генетик тогтоцын сорилыг авч байгаа бөгөөд сорил авах ажлыг Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн генетик судлаач доктор Ц.Цэндсүрэн, Ц.Ариунтуул нар гүйцэтгэж байна.
Хулд сумын Олдох багийн нутагт Дундговь аймгийн тэмээ сүргийн арав илүү хувь нь идээшин өсч байдаг. Олдохын тэмээ бусад үүлдрийн тэмээнээс ялгагдах шинж төрхтэй гэгддэг боловч чухам ямар онцлог, давуу шинжийг бүрдүүлсэн бэ гэдгийг баталгаажуулсан шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байдаггүй. Тиймээс энэхүү генетик тогтоцын судалгааг хийхээр аймгийн ХХАА-н газар Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа ажээ.
Тэмээнээс цусны дээж авсан байна. Цуснаас ялгасан ДНХ- ын судалгааг хийнэ. Ингэснээр тэмээн сүргийн генетик шинж чанар шинжлэх ухааны үндэстэйгээр баталгаажих бөгөөд энэ нь Дундговь аймаг тэмээний шилмэл омог, үүлдэртэй болох үндэс болох ажээ.
Генетик тогтцыг тодорхойлох тэмээн сүргийг Далангийн хонгор хэмээн нэрлэсэн гэдгийг ХХАА- н газрын мэргэжилтэн Ж.Батбилэг хэлсэн юм. Энэ тухайд тэрээр тайлбарлахдаа, Далан гэдэг нь Олдохын талд оршдог урт үргэлжилсэн толгодын нэр бөгөөд аль нэг омог, үүлдрийг тухайн газар усны нэрээр нэрлэх боломжтой байдаг тул ийн нэрийдсэн гэлээ. Өөрөөр хэлбэл, сорил шинжилгээний үр дүнд Дундговь аймаг Далангийн хонгор хэмээх баталгаажсан омог, үүлдрийн сүрэгтэй болох юм байна.

Т.Отгонтуяа