Судалгааны үеэр цуглуулсан хачгийг ЗӨСҮТ-рүү илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-29 17:36:34
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Зоонозын өвчин судлалын төвөөс Тосонцэнгэл суманд хачгаар дамжих халдварын хүний өвчлөл, сэжигтэй тохиолдлын тандалт судалгаа хийжээ.
Ажлын хэсэг  хачгаар дамжих халдварын хүний өвчлөл нь байгалийн голомтын идэвхижилтэй холбоотой тул байгалийн голомтыг хянах, шинэ голомт илрүүлэх, хачгийн төрөл зүйл, тоо, тархалтыг судалж тогтоох ажлыг хийжээ. Мөн үеэр тус сумын хүн амаас асуумж судалгаа авах, хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх санамж хуудас тараажээ.
\Судалгаагаар Тосонцэнгэл сумын Идэр багийн гурван  цэгт газраас 41 хачиг цуглуулжээ. Хачгийн төрөл, зүйл, хүйс, хөгжлийн үе шатыг тодорхойлоход D.Nutalii зүйлийн бие гүйцсэн хачиг 30 эр, 11 эм /2.7:1/ хүйсийн харьцаатай, цус сорсон эм хачиг хувалз болсон байсан.  Эзэн амьтан дээрх хачгийн дундаж нягтшил 4.3 тохиолдоц 83 хувь, байв. Салхины хурд 5.9м/с байсан тул газрын гадаргуу дээрх хачгийн тоошлыг судлах боломжгүй байлаа. Ажлын хэсэг нийт цуглуулсан хачгийг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжлүүлэхээр хүргүүлээд байна хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллэв.
Б.Мягмарсүрэн
相关新闻