Шувуудын зaн төрхөд судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-29 17:09:03
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс сумдад  ус, намгийн шувуудын тооллогыг хийжээ.
Тооллогыг Алдархаан сумын Хөх, Цагаан нуур, Эрдэнэхайрхан сумын Хар нуур, Тэлмэн сумын Бүст нуур, Нөмрөг сумын Тэлмэн, холбоо нуур, Түдэвтэй сумын Ойгон нуурт хийсэн байна.
Эдгээр гол, нуур нь нугасны төрлийн шувуудтай, хүний хөл хөдөлгөөн ихтэй газар юм. Ажиглалт хийх үед ямар нэг зан төрхийн өөрчлөлттэй шувуу ажиглагдаагүй байна.
Дашрамд Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Тонглио Шилийн гол, Хинглиан мужид (Tongliao, Xiliin Gol, Xing’an) тэжээвэр шувуудын захад шувууны томуугийн H7N9 вирүст халдвар бүртгэгдсэн байна. Энэ бүс нутагт анх удаа шувууны томуу өвчний H7N9 вирүст халдвар бүртгэгдэж байгаатай холбогдуулан шувууны аж ахуй эрхлэгчид, тэжээвэр шувуутай иргэдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэг зөвлөмж өгчээ. Мөн Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс энэ зун амьтдын тархалт, нягтшил, хөрсний шинжилгээ судалгааг гурван чиглэлд бүслэн хийх гэж байна.
Б.Мягмарсүрэн
相关新闻