Эрдэнэтийн анхдагчдын архивыг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/“Эрдэнэтийн бүтээн байгуулалтын анхдагчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо”-ны тэргүүн Я.Ширэндэв аймгийн Засаг дарга Д.Батлутад “Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн нэрс холбогдох баримт бичиг”-ийг хүлээлгэн өглөө.
Я.Ширэндэв хэлэхдээ, “Энэхүү архив, баримтад Эрдэнэт хотыг анх байгуулах шийдвэр болон тухайн үед анхдагч, илгээлтээр ирж байсан иргэдийн нэрс, гэрэл зураг, ажлын тодорхойлолт зэрэг бүхий л бичиг баримт бий. Үүнийг олон жилийн турш цуглуулж эх сурвалжаас нь хувилж архивлаж авсан юм. Энэ бол Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийг үнэн бодитоор нь тодорхойлох гол эх сурвалж юм” гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ