Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тухай журмыг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VII хуралдаанаар долоо хоног бүрийн мягмар гариг, сар бүрийн 15-нд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо.
Хууль зүй, дотоод хэргийн яам “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хянан хэлэлцээд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах дүгнэлт хүргүүлсэн байна. Дээрх журам ИТХ-ын 2 сарын 17-ны V хуралдаанаар батлагдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээ тогтоосон шийдвэр, журмыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлсэн байжээ. Үүний дагуу журмыг шинэчлэх батлах төсөл боловсруулж долоон багц өөрчлөлт оруулсан байна. Үүнд, долоо хоног бүрийн мягмар гараг, сар бүрийн 15-нд аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа, худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр хүчингүй болж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүднээс гаргаж буй шийдвэр юм. Мөн шөнийн 00:00 цагаас хойш энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эсэхийг Засаг дарга шийдэх эрхтэй болж байна. Хэрэв 00:00 цагаас хойш энэ төрлийн үйлчилгээг зөвшөөрвөл ажиллах аж ахуйн нэгжийн тоо нь сонгон шалгаруулалт явуулснаар тодорхой болох юм. Шинэчлэгдсэн журам нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Б.Оюун-Эрдэнэ