Тусгай олимпод 90 тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын “Тусгай олимп” боллоо. Уг олимпод 8-29 насны 90 орчим тамирчин ширээний теннис, хөнгөн атлетик, усан сэлэлт, бадминтоны спортоор өрсөлдөв. Энэхүү тэмцээнийг аймгийн ЗДТГ, Монголын тусгай олимпын хороо зэрэг 10 гаруй байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Тусгай олимп зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хэлэхдээ “Тусгай олимпыг зохион байгуулж буй зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд нийгэмд эрх тэгш оролцож, эрхээ эдлэх ёстой гэдгийг ойлгуулахад оршиж байгаа юм. Цаашид аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодлогоор дэмжинэ” гэлээ.
Энэ удаагийн тэмцээний төрөл тус бүрээс тэргүүн байр эзэлсэн баг тамирчид энэ оны 9-р сард Өвөрхангай аймагт болох төвийн бүсийн тусгай олимп, 10-р сард болох улсын тусгай олимпд оролцох эрх авна гэж “Монголын тусгай олимпын хороо”-ы Спорт хөтөлбөр хариуцсан захирал О.Тэгшгэрэл хэллээ. Улсын тусгай олимпоос 2019 онд Абу Даби хотод болох дэлхийн тусгай олимпд оролцох тамирчид тодрох аж.
Дашрамд дурдахад, Дэлхийн Тусгай олимпын хороонд манай улс 2013 онд албан ёсны гишүүнээр элссэн. 2017 онд Австри улсад болсон өвлийн тусгай олимпын наадамд манай улсын 14 тамирчин гурван төрөлд оролцсон байна. Уг тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд иржээ. Үүний нэг алт, нэг хүрэл медалийг Орхон аймгийн тамирчид хүртсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ