АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан З.Бжезинский таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-27 22:36:56
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, улс төр судлаач Збигнев Бжезинский 89 насандаа таалал төгсчээ.

Тэрбээр Виржини муж улсын нэгэн эмнэлэгт баасан гарагийн орой таалал төгссөн байна.

Энэ тухай түүний охин өнөөдөр мэдэгдлээ.

З.Бжезинский нь 1977-1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

1979 онд Ираны хувьсгалыг дэмжигч оюутнууд Тегеран дахь АНУ-ын ЭСЯ-нд хяналтаа тогтоож, улмаар Америкийн 52 дипломатч болон иргэнийг 444 хоногийн турш барьцаалсны улмаас АНУ ба Иран улсын хооронд үүссэн хямралыг шийдвэрлэхэд З.Бжезинский нь гол үүрэг гүйцэтгэж байв.

З.Бжезинский Польш улсад мэндэлсэн бөгөөд дэлхийн II дайны дараа АНУ руу нүүсэн юм. Тэрбээр Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр багшилдаг байв.

2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр Барак Обамаг дэмжиж, түүний гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Б.Обамагийн засаг захиргааны үед тэрбээр ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй ч аюулгүй байдлын асуудлаар түүнд зөвлөгөө өгдөг байсан билээ.

Г.Доржханд
相关新闻