Гэмт хэрэг өмнөх долоо хоногоос 4,8 хувиар өсөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэж өмнөх долоо хоногоос 4,8 хувиар өсжээ.
Төв аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн гаралт өмнөх долоо хоногоос 4,8 хувиар өссөн гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Н.Нарантуяа хэллээ.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхаарал сонор сэрэмжээ дээшлүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав. Ойрын үед цахим ертөнцөөр явж буй “Цэнхэр халим” тоглоомоос болж насанд хүрээгүй хүүхдүүд амиа хорлох тохиолдол цөөнгүй гарч байна. Төв аймагт ч гэсэн хоёр удаа гарсан талаар албаныхан хэлж байна.
Т.Есүхэйтөмөр