Цэцэрлэгийн хүүхдүүд 8 минутад 200 бодлого бодож уралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-05-26 13:49:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд болж байна.

Тус тэмцээнд  36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхэд 8 минутад 200 бодлого бодож уралдаж буй юм.

2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхэд оролцсон тэмцээнээс ТОЯА академийн суралцагч хүүхдүүд 2 Гран при 10 алт, 20 мөнгө, 23 хүрэл цом хүртэж гайхамшигт амжилт гаргасан билээ.

Энэхүү тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид ирэх 12 дугаар сарын 9-10-нд болох цээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Дашрамд сонирхуулахад  “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр цээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол ноднин жил тус тэмцээнээс  6 настай Э.Амаржаргал  Алтан цом хүртэж, “Монгол Улсын 2015  оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.
 
Ж.Болор
 
相关新闻