Франц, Швейцарь, Канад, Герман, Япон, АНУ-д суух Элчин сайдын томилгоог дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух Элчин сайдаар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь улсад суух Элчин сайдаар, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Элчин сайдаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг тус тус хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар томилж байгааг дэмжиж байна. Бусад хүний хувьд хэцүүхэн томилгоо орж ирсэн байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Чимгүүндарь их залуу хүн байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр сайн ажиллаарай. Томилохын өмнө Элчин сайд нараасаа сайн асууж тодруулсны дараа томилдог байх нь зөв. Томилсоны дараа асуудал сөхөж ярих шаардлагагүй. Дипломатын нэр хүндийг өндөрт өргөж яваарай" хэмээн захилаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Гадаад бодлого улстөрийн талцлаас ангид байдаг. Энэ байдлаа хадгалах хэрэгтэй. Бүгд олон жил хамтарч ажиллаж ирсэн хүмүүс байна. Та бүхний очиж байгаа улсууд манай улстай гол хамтарч ажилладагараа онцлогтой. Тэгээд ч улс орон хүнд нөхцөлд байгаа үед томилогдоод явж байгаа тул эргэх холбоо сайтай ажиллаарай" гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Манай дипломат албаны үйл ажиллагаанд алдаа дутагдал гаргасан Элчин сайдыг эргүүлэн татах нь ховор байдаг. Тиймээс дипломат албанд сөрөг үйлдэл гаргаж байсан Элчин сайд нар гарч байсан. Тиймээс нэгэнт томилогдсон бол ингээд болчихлоо гэсэн хандлага тогтож байх шиг байна. Иймд хариуцлагагүй ажилласан тохиолдолд үүнээс хойш эргүүлэн татах болно гэдгийг санаж яваарай. Салбарын яам эргүүлэн татах асуудлыг хөндөхгүй бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо асуудал болгож ярих болно" гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, "Манай оронтой нягт холбоотой ажилладаг гуравдагч хөршийн улс орнуудад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Та бүхэн гуравдагч хөршийн эдгээр орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй" гэсэн юм.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонхи дэмжлээ. Мөн өмнөх Элчин сайдуудыг эргүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн бөгөөд энэхүү томилгоог чуулганы хуралдаанаар эцэслэн батлах юм.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал