Их аварга Хакүхо, Харүмафүжи нар Нацү башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотноо үргэлжилж байгаа бөгөөд ес дэх өдрийн барилдаанд 69, 70 дахь Их аваргууд нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.
Башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдээд байна. Даваа гарагт 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхчүүдээ давж есөн даваатай болоод байгаа юм.

Харин 72 дахь Их аварга Кисэносато, Точиозанд унаснаар зургаан даваа, гурван унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс гарлаа. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Гойдог давснаар долоо дахь даваагаа авлаа.
Нацү башёг тэргүүлэгч хоёр Их аваргын араас сэкивакэ Такаясу найман даваатай нэхэж байна.

Д.Өлзий