Мастер оёдолчдынхоо бүтээлийг үзмэр болгон дэлгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ “Монгол Улсын мастер оёдолчин” цолтой таван оёдолчин Дундговь аймагт ажиллаж амьдардаг. Тэдний хөдөлмөр алдрыг олон нийтэд таниулах зорилгоор аймгийн Музей “Мастер оёдолчин” бүтээлийн үзэсгэлэн гаргаж, оёдолчдын намтар түүхийн алдрын буланг нээсэн байна.
Аймагтаа хамгийн анх мастер оёдолчин цолыг МСҮТ- ийн сургалтын менежер Ж. Эрхэмбаяр 2011 онд авч байсан бол 2014 онд оёдолчин Г. Батжаргал, Ш. Бадамханд, Ш.Цэрэн, Ш.Нарантуяа нар хүлээн авчээ. Тэд Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн захиалга хувцасны оёдолчноор олон жил ажиллаж байгаад зах зээлийн эхний жилүүдэд үйлдвэр нь тарсанаас хойш жижиг үйлдвэрлэл эрхлэн, оёдолчны мэргэжлээрээ тасралтгүй хөдөлмөрлөж яваа бүсгүйчүүд юм.
Оёдолчид дунд сургуулиа төгсөөд нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургууль, ЗХУ- ын Фрунзе хотод оёдолчны мэргэжлээр суралцаж төгссөн. Дундговь аймгийн ахуй үйлчилгээний төвөөс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, үйлдвэрийн төлөвлөгөө нормыг цаг тухайд нь биелүүлэн, аварга, тэргүүний ажилчид болж гавшгайлан хөдөлмөрлөж явсан, ажил хөдөлмөрийн нэгэн адил түүх намтартай.
Мастер оёдолчдын алдрын буланг нээх үеэр мастер оёдолчин Ж. Эрхэмбаяр өөрийн сэтгэгдлийг хуваалцахдаа, “Төлөвлөгөө биелүүлэх нь биднийг хурдтай, шаргуу ажиллаж сургасан, оёдлын стандарт чанарыг хангахын төлөө чармайж байсан маань биднийг хариуцлагатай болгож хэвшүүлжээ, одоо бодоход. Тэр үед бид БНМАУ-ын баатар Т. Борын нэрэмжит бригад байгуулаад ажиллаж байлаа. Удаа дараа төлөвлөгөө нормоо биелүүлж, шагналт цалингаа цуглуулан амьжиргаа доогуур айл өрхөд тусалдаг, одоогийнхоор бол хүмүүнлэгийн үйлс бүтээдэг байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Даавуу даалимба авч хүмүүст хувцас оёж өгдөг. Амьдрах арга ухаанд сургах янз бүрийн ажил сэдэж хийдэг байлаа. Оёдолчин бол үнэхээр бахархалтай мэргэжил” хэмээн дурсан ярьсан юм.
Энэ үеэр мөн МСҮТ- ийн оёдлын ангийн оюутнууд мастер оёдолчидтой уулзаж, оёдолчин хүний эрхэмлэж хөдөлмөрлөх зарчим, нэгэнт сонгосон мэргэжилдээ тууштай байж, байнга өсч дэвжиж хөдөлмөрлөхийн сайхныг сонсч, тэдний дурсамжийг ийнхүү хуваалцаж байсан юм.
Бүтээлийн үзэсгэлэнд оёдолчдын ур ухаанаа шингээж, захиалагчдынхаа эрэлтийг хангаж урлаж өгсөн өдөр тутмын болон гоёлын загвартай хувцасыг дэлгэн үзүүлж байна.

Т. Отгонтуяа