Абэ, Пак Гын Хэ хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ирэх сарын 2-нд Сөүл хотноо анхны дээд хэмжээний уулзалтаа хийнэ.
Ингэснээр сүүлийн гурван жил хагасын хугацаанд болоогүй хоёр орны удирдагч хоорондын нүүр тулсан хэлэлцээ ирэх сард болох юм.
Дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэрээ байгуулахаас бусад тохируулгыг Япон болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс хийсэн байна.
Абэ, Пак, Ли Көцян нарын гурван талын дээд хэмжээний уулзалтын маргааш Абэ, Пак нарын хэлэлцээ эхэлнэ.
Япон, Өмнөд Солонгос нь хөрш орнууд учраас хоёр оронд хүндрэлтэй асуудлууд байдаг боловч Япон яриа хэлцээ хийхэд бэлэн байдаг гэж Абэ мэдэгдсэн байна.
Такешима арлууд болон эмэгтэйчүүдийг бэлгийн боолоо болгож байсан зэрэг асуудалд талууд санал зөрөлдөөнтэй байдаг билээ. Такешима арлуудыг Өмнөд Солонгос эзэмшдэг боловч Япон нэхэмжилдэг ажээ.
Хоёр удирдагч дээрх асуудлыг хэлэлцэж, хоёр талын харилцааг сайжруулах арга зам олох эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Д.Нямтулга