ОУИМ Ц.Батчулуун анх удаа эх орноо төлөөлж ДЦАШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чэнду хотноо зохион байгуулсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Цэгмэдийн Батчулуун шагналт тавдугаар байр эзэлж 2017 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов.
Тус тэмцээнд дэлхийн өндөр чансаатай, шилдэг эрэгтэй 128 шатарчин оюун ухаанаа уралдуулах юм. Өмнөх жилүүдэд манай шатарчид хоёр ч удаа өмнүүрээ таслуулан хасагдаж байсан.
Манай эрэгтэй шатарчдаас анх удаа Монголын Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, ОУИМ Ц.Батчулуун Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү өрсөлдөх эрхтэй болж байна.
Харин манай эмэгтэй шатарчдын хувьд өмнө нь Их мастер Б.Мөнгөнтуул хоёр удаа оролцсон түүхтэй билээ.
Д.Өлзий