Афганистан Оросоос нисдэг тэрэг авахыг хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 15:18:08

МОСКВА. /Sputnik/. Өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнөөс үл хамааран Оросын эзлэх байр суурь олон улсын зэвсгийн зах зээлд тэлж байна. Орост үйлдвэрлэсэн зэвсгийн нэр хүнд тэдгээрийн чанар сайн, Оросын улс төрийн эрх мэдлийн хүрээ тэлсэн хүчин зүйлийн улмаас өсжээ.

Москвагийн сайтар бэлтгэсэн, Сирид өгч буй агаарын цохилт Орос зэвсгийн найдвартай, үр ашигтай шинж чанар, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг баталлаа. Зэвсгийн гэрээ байгуулахаар шинэ хамтрагчид холбоо барьж эхэлсэн хэмээн манай агентлагийн сурвалжлагч мэдээллээ.

АНУ Афганистаныг байнгын хяналтад байлгах оролдлого хийсэн боловч Кабул Москва руу хандлаа. АНУ нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж эхлэснээс хойш эрс өссөн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхээр их буу, MИ-35 байлдааны нисдэг тэргээр хангахыг Кабулын Засгийн газар Оросоос хүссэн байна.

Кабулын уг хүсэлт АНУ-д ноцтой цохилт болсныг тус улсын хэвлэлүүд түргэн хариу үйлдэл үзүүлж баталлаа. Зарим нэг сэтгүүлчид өөрсдийн бичдэг тогтмол хандлагаар Орос улс энэ боломжийг АНУ-тай сөргөлдөх бас нэгэн шалтаг болгон ашиглана хэмээн бичжээ.

Х.Аминаа

 

相关新闻