Шашны 25 байгууллагыг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-20 11:56:48
oyuka_hu@yahoo.com
Орхон/ МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ –ын хуралдаанаас “Сүм, хийдүүдэд хяналт, шалгалт хийх” ажлын хэсэг байгууллаа. Тус аймагт буддын найм, христийн 16, бөө мөргөлийн нэг төв буюу шашны 25 байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ удаагийн шалгалтаар “Төр, сүм хийдийн харилцааны тухай” болон бусад хууль, тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийн байдалтай танилцах ажээ. Түүнчлэн сүм, хийдүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, татвар төлөлтийг шалгах юм. Шалгалт эхэлсэн бөгөөд одоогоор дүн нь гараагүй байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻