Цэргийн штаб гурван багт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-20 11:55:06
oyuka_hu@yahoo.com
Орхон/ МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цэргийн штаб Баян-Өндөр сумын Уртын гол багт ган хоолой бүхий гүүр, Наран багт автомашины гарц байгуулж, Булаг багт эвдэрсэн болон нурсан гүүрийг засах ажлыг Цэргийн дүйцүүлэх албаны залуусаар хийж гүйцэтгүүллээ. Уг ажлыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байна гэж тус штабын дарга, хурандаа Г.Батсуурь хэлсэн юм.
Аймгийн Засаг дарга Д.Батлут хэлтэс, албадын дарга нарт хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байгаа байгууламжийг засах, бүх нийтээр их цэвэрлэгээ хийх үүрэг даалгавар өгсөний дагуу Цэргийн штаб уг ажлыг хийсэн юм. Мөн бүх нийтийн цэвэрлэгээнд АЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ түүний дэргэдэх хэлтэс, албад болон 23 багийн Ажлын албаныхан бүгд оролцлоо.
            Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻