Нийгмийн сүлжээнд хэт даврах үзлийг сурталчилсан этгээдэд албадан хөдөлмөр хийлгэх шийтгэл оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-18 13:55:51
ХАБАРОВСК./TASS/. Хабаровск мужийн "Советская гавань" хотын нэгэн оршин суугчийг нийгмийн сүлжээнд яс үндсээр ялгаварлан гадуурхаж, үзэн ядах үзлийг  түгээсэн хэрэгт буруутай гэж шүүх үзжээ. Энэ тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны бүс нутгийн удирдах газар мэдээллээ.

“Шүүх "Советская гавань" хотын 25 настай оршин суугчийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 282 дугаар зүйлд зааснаар хүмүүсийг яс үндсээр нь ялгаварлаж, үзэн ядах, дайсагнах уур амьсгалыг бий болгоход чиглэсэн үйлдэл хийж, хэт даврах үзлийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн явдалд буруутай гэж үзлээ.  Шүүхийн тогтоолоор энэ эрэгтэйд 150 цагийн албадан хөдөлмөр хийлгэх шийтгэл оноосон” гэж тус газрын хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

Мөрдөн байцаалтын явцад 2016 оны 2 дугаар сард шүүгдэгч гэрийн компьютероосоо нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа яс үндсээр гадуурхах, үзэн ядах, дайсагналыг бий болгох агуулга бүхий ишлэлийг нийтэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа өчжээ.
О.Барс 

 


相关新闻