80 иргэн түр, 101 иргэн байнгын ажлын байртай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ оны хоёрдугаар сарын 17-нд ИТХ-ын хуралдаанаар батлагдсан “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сард 80 иргэн түр ажлын байртай болжээ.
Тодруулбал, өрхийн гишүүд нь огт ажил эрхэлдэггүй иргэдийн судалгааг үндэслэн Даваат, Шанд, Их-Залуу, Яргуйт, Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Баянбулаг зэрэг 14 багийн 80 иргэнийг 3 сарын 13-15-ныг дуустал 3 хоногийн хугацаатайгаар нийтийг хамарсан цэвэрлэгээ, үйлчилгээний түр ажилд зуучилсан байна.
80 иргэний ажлын хөлсөнд нийт 7 сая 095 мянга, 200 төгрөг зарцуулсан бөгөөд 167 мянган м.кв талбайн 400 шоо метр хог цэвэрлэсэн гэж ХХҮХ-ийн мэргэжилтэн хэллээ. Он гарсанаар Орхон аймагт Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээр дамжуулж 101 иргэн байнгын ажлын байртай болсон бөгөөд үүний 62 нь эмэгтэйчүүд байна. Ажилтай болсон 101 иргэний 47 нь 25-34 нас, 21 нь 35-44 нас, 12 нь 15-24 нас, 9 нь 45-54, 2 нь 55-59 насных байна.

Б.Оюун-Эрдэнэ