Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цэгийн ажиллах хуваарийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 10:53:54

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын А/444 дүгээр захирамж гарч  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг баталлаа.

Захирамжтай холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон холбогдох хууль хяналтын байгууллагууд дээрх үйл ажиллагаа явуулдаг 63 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийж холбогдох мэдээлэл чиглэлийг өгч ажиллалаа.
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааны цагийн хуваарь

Супер маркет, мини маркет, хүнсний дэлгүүр 06.00-23.00, Бөөний төв /агуулах/ 08.00-20.00, Баар /караоке/ 14.00-00.00, Кафе, ресторан 06.00-00.00 хүртэл ажиллах юм.

Б.Туяа

 

相关新闻