“Соёлын өв залгамжлагч” шагнал эзэддээ очлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Ардын урлагаар авъяас чадвараа хөгжүүлж, урлаг соёлын өвийг уламжилж яваа хүүхдүүд “Соёлын өв залгамжлагч” шагналын эзэд боллоо. Шагналыг ардын урлагийн өв соёлоос өвлөн, авъяас чадвараа хөгжүүлж, театрын дэргэдэх дугуйланд ЕБС төгсөх хүртлээ суралцсан хүүхдүүдэд гардуулдаг гэж “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын захирал А. Ууганбаяр тодотгон хэлсэн юм.
Дуу хуурын өлгий нутгийн хойч үеийг бэлдэх зорилгоор Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр 2009 онд байгуулагдсан бөгөөд тус театр гурван жилийн өмнө Зууны манлай уртын дуучин Ж. Дорждагва агснаар овоглодог болсонтой зэрэгцэн энэ шагналыг буй болгожээ.
Энэ удаад “Соёлын өв залгамжлагч” шагналыг уртын дууны өвийг МУГЖ А. Дунжмаагаас өвлөн залгамжилж суралцсан Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн сурагч А. Өлзийгэрэл, Б. Цэрэндулам, Б. Үржинханд, Ч. Отгонлхам,”Мандал” сургуулийн сурагч Э. Марал,”Эрдмийн далай” сургуулийн О. Мөнхбат, “Тэнгэрийн тэмдэг” театрын хөгжмийн багш, МУСТА Б. Эрдэнэбаяраар морин хуур заалгаж суралцсан “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч А. Билгүүдэй, МУСТА, туульч, ерөөлч, магтаалч Х. Цэрэнчимэдээс тууль хайлах өвийг залгамжлан суралцсан “Мандал” сургуулийн сурагч Т.Намсрайжав нарт гардууллаа. Тэд ЕБС- ын 12 дугаар ангийг энэ хавар төгсч байгаа юм. Хүүхдийн театр байгуулагдах үеэс тус театрын дэргэдэх дугуйланд суралцаж, ардын урлагийн улс, бүс, аймгийн уралдаанд амжилт гаргасан сурагчид ажээ.
Мөн энэ хавар 9 дүгээр ангиа төгсч, СУИС- ын дэргэдэх урлагийн лицей сургуульд суралцахаар тэнцсэн “Говийн ирээдүй” сургуулийн сурагч Б. Чулуунцэцэг, “Эрдмийн далай” сургуулийн сурагч Э. Нармандах нар уг шагналыг хүлээн авсан юм.

Т. Отгонтуяа