Шинжлэх ухааны үндэстэйгээр нутгийн малын генефондыг анх удаа тогтоох гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Өнгөрсөн оны жилийн эцэст Дундговь аймгийн тэмээн сүрэг 33.9 мянган толгойд хүрч өссөн. Үүний 4500 гаруй нь Хулд сумынх бөгөөд үүний олонхи нь буюу 3500 гаруй тэмээ тус сумын Олдох багийн нутагт идээшин өсч байдаг. Олдохын талын тэмээ бусад үүлдрийн тэмээнээс ялгагдах шинж төрхтэй гэгддэг боловч чухам ямар онцлог, давуу шинжийг бүрдүүлсэн бэ гэдгийг баталгаажуулсан шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байдаггүй. Тиймээс Олдохын талын тэмээн сүрэгт генетик тогтоцын шинжилгээг хийхээр болжээ.
Энэ тухайд аймгийн ХХАА-н газрын мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ж. Батбилэгээс тодруулсан юм. Дундговь аймаг 3 сая 59 мянган мал сүрэгтэй. Үүн дотор нуугдмал ашиг шим өндөртэй мал сүрэг олон байгаа нь мэргэжлийн хүмүүсийн нүдэнд нэг бус удаа ажиглагдсан бөгөөд тэдгээрийг илрүүлж, Дундговь аймагт омог, үүлдэр үүсгэх эхлэлийг ийнхүү тавьж байгаа гэдгийг хэллээ. Эхний удаад тэмээн сүргийн генетик тогтоцыг тодорхойлно. Дараагийн удаад Баянжаргалангийн гүр адуу, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумын нарийн ноост хонь, Өлзийтийн урд талын ноолуурын чиглэлийн цагаан ямаанд генетик шинжилгээ хийх шаардлага бий гэлээ.
Генетик тогтоцыг тодорхойлох тэмээн сүргийг Далангийн хонгор хэмээн нэрлэсэн байна. Далан гэдэг нь Олдохын талд оршдог урт үргэлжилсэн толгодын нэр бөгөөд аль нэг омог, үүлдрийг тухайн газар усны нэрээр нэрлэх боломжтой байдаг тул ийн нэрийджээ. Өөрөөр хэлбэл, сорил шинжилгээний үр дүнд Дундговь аймаг Далангийн хонгор хэмээх баталгаажсан омог, үүлдрийн сүрэгтэй болох юм.
Тэмээний генетик тогтоцыг тодорхойлох эрдэм шинжилгээний ажлыг Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд гүйцэтгэнэ. 50- 60 тэмээнээс цусны дээж авч, цуснаас ялгасан ДНХ- ын судалгааг хийснээр тэмээн сүргийн генетик шинж чанар шинжлэх ухааны үндэстэйгээр баталгаажиж, Дундговь аймаг тэмээний шилмэл омог, үүлдэртэй болох үндэс болох ажээ.
Генетик тогтоцын сорилыг ирэх сард авах юм байна.

Т. Отгонтуяа