Идэрийн эх хэл бичгийн их сорилгоос тэргүүн байрын амжилттай ирж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Идэр суманд болдог уламжлалт Эх хэл бичгийн их сорилгод Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн багш сурагчид багаараа тэргүүн байр эзэлж, өчигдөр шагналаа гардаж авчээ. Тэдний араас Хөвсгөл аймгийн Галт сумын сургууль, мөн тус аймгийн “Титэм” сургуулийн баг тус тус удаалсан байна.
Идэрийн эх хэл бичгийн их сорилгыг Дундговь аймгаас 4 сургуулийн багш,сурагчдын баг зорьсон. Тэргүүн байр эзэлсэн багийн хувьд 2 алтан медаль, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг,тусгай байрын 3 шагнал хүртсэн амжилтаар их сорилгод оролцсон 13 аймгийн 42 багийг хошуучилсан байна. Тодруулбал, 10- 11 дүгээр ангийн төрөлд П.Сумъяасүрэн, Б. Балжинням нар алтан медаль, 9 ангийн төрөлд Э. Сувд мөнгө, 11- р ангийн төрөлд Л. Лувсаннамжил хүрэл медаль зүүж, тусгай байрын шагналыг сурагч Л. Чойжо- Одсэр, Х.Нэргүй, багш Д.Отгонсүрэн нар хүртжээ.

Дундговь аймгаас оролцсон бусад багш, сурагчдын хувьд амжилтыг тодруулбал, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Ж. Бунъяа, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сургуулийн сурагч О. Энх- Ариун нар тусгай байрын шагнал хүртэж, “Мандал” сургуулийн сурагч Г. Сумъяасүрэн шүлгийн уралдаанаас “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч М. Эрдэнэтунгалаг их сорилгоос ,“Мандал” сургуулийн багш Э. Сүрэнчулуун зөв, цэвэр сайхан бичгийн уралдаанаас хүрэл медаль тус тус зүүсэн байна.
Идэрийн эх хэл бичгийн сорилго 2004 онд анх Ардын боловсролын тэргүүний ажилтан Л. Лхагважав багшийн нэрэмжит эх хэл бичгийн олимпиадаар эхэлсэн түүхтэй. Оролцогчдын цар хүрээг өргөжүүлж, олимпиадыг 2012 оноос эхлэн “Шинэ Ази” групп эх хэл бичгийн их сорилго болгон зохион байгуулж уламжилжээ. Дундговь аймгийн багш, сурагчдын хувьд 2014 оноос эхлэн их сорилгод оролцдог болсон бөгөөд энэ хугацаанд “Хүмүүнлэг” сургуулийн баг 3 дугаар байрыг 2 удаа, 5 дугаар байрыг нэг удаа эзэлж байжээ. Энэ удаад тус сургуулийн багш сурагчид тэргүүн байрын амжилттайгаар нутагтаа ирж байна.
Т. Отгонтуяа