Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүдийн тоо 7-гоор нэмэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Nikkei/. Хятад улсын санаачлан байгуулсан Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны/АДБХОБ/ гишүүн улс орнуудын тоо 7-гоор нэмэгдсэнээр нийтдээ 77 гишүүнтэй боллоо.
Азийн улс орнуудын дэд бүтцийг сайжруулах зорилго бүхий АДБХОБ-ийг Бээжин удирддаг юм.
Тус банкны ерөнхийлөгч Зинь Лицюнь өчигдөр Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелеттай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ банкинд шинээр элссэн улс орнуудыг танилцуулсан байна.
Бахрейн, Боливи, Чили, Кипр, Грек, Румын болон Самоа гэсэн долоон улс АДБХОБ-д шинээр элссэнээр тус банкны гишүүн орнуудын тоо Азийн Хөгжлийн банкны /67 гишүүнтэй/ гишүүн улсуудын тооноос давлаа.
АДБХОБ-ны мэдэгдсэнээр, дахин найман улс тус банкинд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад байгаа ажээ.

Г.Доржханд