Эрдэнэтчүүд гэр бүлийн өдрийг автомашингүйгээр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-15 09:54:08
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Жил бүрийн 5-р сарын 15-нд “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиодог. Манай Улс энэ онд дээрх өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна. Орхон аймаг “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг “Гэр бүлийн үнэ цэнэ” уриан дор 5 дугаар сарын 14-нд тэмдэглэж аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Автомашингүй өдөр” болголоо.
Өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, “Дэлхийн зөн” ОУБ-Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөр, ГБХЗХГ, NBTV  телевиз хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр гэр бүлийн дунд “АХА”, богино зайн гүйлт, гэр бүлээрээ дуулах гээд олон төрлийн уралдаан боллоо. Мөн гэр бүлийн чиглэлээр сургалт авах иргэдийг бүртгэлээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻