Ален Делон 81 насандаа тэтгэвэртээ гарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ПАРИС. /NHK/. Францын нэрт жүжигчин Ален Делон өөрийн насыг хэлээд удахгүй урлагын тайзаа орхих болсноо мэдэгджээ.
81 настай жүжигчин "AFP" агентлагт ярилцлага өгөхдөө өөрийн санаа бодлыг илэн далангүй хуваалцсан байна. Ярилцлагын үеэр тэрбээр "энэ бол амьдралын төгсгөл бус харин ажил мэргэжлийн замналын төгсгөл юм" гэжээ. Тэрбээр мөн сүүлчийн удаа ямар нэгэн кино эсвэл театрын жүжигт тоглох бодолтой байгаагаа нуусангүй.
А.Делон 1960 онд "Purple Noon" гэдэг киноны гол дүрд тоглосноор алдар хүндтэй болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин юм. Тэрбээр олон кинонд дүр бүтээсэн бөгөөд телевизийн кино, жүжгийн дүрүүдээрээ ихэд алдаршсан нэгэн билээ.
23-хан настайдаа алдар хүндийн оргилд гарсан Цезарийн шагналт, эрэгтэй Брижит Бардо гэгддэг А.Делон өөрийн цаг үеийн ихэнх нэртэй найруулагчидтай хамтран ажиллаж байжээ.

Х.Сарнай