Мафийнханд хулгайлагдсан хүмүүсийг хайж байсан мексик эмэгтэйг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО. /BBC/. 600 гэр бүлийг удирдаж байсан Мексикийн бизнес эрхлэгч эмэгтэй алга болсон төрөл төрөгсдөө хайж яваад бусдын гарт амиа алдсан байна.
Мириам Родригез Мартинез гэдэг энэ эмэгтэй Тамаулипас мужийн Сан-Фернандо хот дахь гэртээ буудуулан амиа алджээ.
Мексикийн хар тамхины мафийн "Zetas" гэдэг бүлэглэл төрсөн охиныг нь хулгайлан хөнөөсөн хэргийг тэрбээр мөшгин шалгаж, алуурчдыг илрүүлсэн гэдгээрээ олны дунд алдаршсан юм.
Энэ эмэгтэйн өгсөн мэдээллийн дагуу мафийн гишүүдийг баривчлан хорьж байжээ. Гэтэл өнгөрсөн 3 дугаар сард хоригдсон этгээдүүдийн нэг нь шоронгоос оргосон бөгөөд Мартинезийг байнга заналхийлэх болсон байна. Түүнтэй хамт ажиллагсдын ярьснаар, тэрбээр цагдаагийнхаас хамгаалалт хүсч байсан боловч түүнийг нь үл ойшоосон ажээ. Мексикийн хүний эрхийн комиссын гаргасан мэдэгдэлд, эмэгтэйг хөнөөсөн хэргийг сайтар шалгахыг уриалсан байна.
2012 онд түүний охиныг хулгайлсны дараа хүчирхийллийн золиос болсон гэр бүлийнхний хамтаар тэрбээр төрөлх хотдоо орон нутгийн нэгэн бүлгийг байгуулан ажиллаж байжээ. Түүний охины цогцосыг нууц оршуулгын газарт булсан байсныг тэрбээр илрүүлснээр алуурчдыг баривчлуулж чадсан юм. Тэрбээр мөн эр нөхрийг нь хулгайлахыг оролдсон Зетас бүлэглэлийнхний санаархлыг таслан зогсоож чадсан байна.
Гэмт хэрэгтнүүдийг өөрийн машинаар хөөж байсан энэ зоригт эмэгтэй цэргүүдэд мэдэгдэн тэднийг баривчлуулж байжээ. Баруун өмнөд нутгийн Гурреро мужийн Аёотзинапа хотод сурч байсан хөдөөний 43 оюутан 2014 оны 10 дугаар сард алга болсны дараа Мексик даяар хаа сайгүй байгуулагдах болсон хамтын бүлгүүдийн нэг нь Мартинезийн бүлэг юм.
Одоогийн байдлаар ийм бүлэг тус улсад 13 байгаа юм. Ерөнхийлөгч асан Фелип Калдероны засаг захиргаа /2006-2012/ хар тамхи наймаалагч гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор Мексикийн аюулаас хамгаалах хүчнийг цэрэгжүүлж байсан юм. 10 жилийн дараа түүний эхлүүлсэн “хар тамхитай тэмцэх дайн”-д хэдэн арван мянган хүн амь насаа алдсан байна. Олон улсын Стратегийн судалгааны хүрээлэнгээс /IISS/ гаргасан тайланд дурдсанаар, 2016 онд Мексик улсад 23 мянган хүн амь үрэгджээ.

Х.Сарнай