14 жилийн турш цоожтой өрөөнд хоригдож байсан хүүг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-12 10:45:16
ЛОНДОН./BBC/. Израилийн Хадера хотод төрснөөсөө хойш цоожтой өрөөнд 14 жилийн турш хоригдож байсан хүүг чөлөөлсөн тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ.

Израилийн армийн радиогоор мэдээлснийг үзвэл "намайг сард 1-2 удаа гадаа гаргадаг байсан, гэхдээ голцуу шөнийн цагаар гаргадаг байсан" гэж хүү цагдаа нарт ярьжээ.

Зарим үед түүнийг төмөр торонд хийгээд тагтан дээр байлгадаг байсан гэнэ.

Хүүгийн эцэг эхийг баривчилсан ба тэд мэдүүлэхдээ "хүүгийн минь бие муудчих вий гэж болгоомжлоод цоожтой өрөөнд байлгадаг байсан" гэжээ.

Хөршүүд нь орон нутгийн захиргаанд хандан, тухайн айлын гэрээс муухай үнэр гараад байна гэж нэг бус удаа гомдоллож байв.

Нэг хөрш нь хүүг цонхон дээр байгааг нь хараад албаны хүмүүст энэ тухай мэдэгдсэн байна. Түүний ярьснаар, тэр хүү “аймшгийн киноны зомби”-той адилхан харагджээ.

“Би түүний харцыг нь анзаарсан, түүний царай  төрх нь  тусламж гуйж байгаа юм шиг харагдаж байсан. Тиймээс би туслахаар шийдсэн" гэж тэрбээр ярьжээ.

Хүүхдийн эцэг эх 2009 онд Оросоос Израильд ирж Хадера хотод суурьшсан ба тэд 60 орчим настай аж. Тэд хүүхэдтэй гэдгээ эрх баригчдад мэдээлээгүй, тиймээс сургуульд явуулдаггүй байжээ.

Хүүгийн эхийн өмгөөлөгчийн хэлснээр, хүүгийн эцэг эх нь “өвчтэй хүүхдээ харж хамгаалах”-ыг хүссэн аж.
О.Барс 

 

 

相关新闻