Монголын газрын зургийг үртсээр хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-12 09:54:24
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Би байгальд ээлтэй сурагч” дүрслэх урлаг, технологийн уралдааны шилдгээр VII сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын бүтээл шалгарлаа. Энэ нь Монголын газрын зургийг үртсээр хийж Орхон аймаг байрлах хэсэгт цэцэг ургаж байгаагаар дүрсэлжээ. Шилдэг бүтээлийн эзэн С.Номн-Эрдэнэ хэлэхдээ, “Уралдаанд хаягдал материал ашиглах ёстой байсан. Үүний дагуу үртэсээр цөлжилтийг илэрхийлж харин Орхон аймаг байгаль дэлхийгээ хайрлаж ургамал тарьж улмаар Монгол улс сэргэн мандаж байгааг билгэдсэн” гэлээ.
Уг уралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын газар нэг сарын хугацаатай зарласан юм. Уралдаанд 6 сургуулиас 21 бүтээл 11 зураг иржээ. Бүтээл хийх гол шалгуурт хоёрдогч түүхий эд ашигласан байх ёстой байжээ. Энэ шалгуурыг хангасан бүтээлүүдийш шалгаруулсан нь энэ юм. Дашрамд дурдахад, энэ жил Орхон аймгийн БОАЖГ-ын 30 жилийн ой тохиож байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻