Улсын бүртгэлийн найман төрлийн үйлчилгээг гэр хороололд ойртууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-11 23:22:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Гэр хорооллын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” Улсын бүртгэлийн сүлжээнд холбогдож найман багийн 30 мянга гаруй иргэн найман төрлийн бүртгэл, мэдээлэл авах боломжтой боллоо. Энэ талаар Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Мөнхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Уг ажлыг хийхэд орон нутгаас 30 сая төгрөг зарцуулсан байсан бөгөөд ашиглалтын зардлыг шийдээгүй байсаар өдий хүрчээ. Тиймээс өнгөрсөн сард уг асуудлыг бүрэн шийдвэрлэж Даваат, Шанд, Наран, Цагаанчулуут, Рашаант багийн иргэд шинээр төрсөн хүүхдийн гэрчилгээ, гэрлэлт батлах, цуцлах, овог, нэр өөрчлөх, баг хоорондын шилжилт хөдөлгөөн зэрэг үйлчилгээ авах боломжтой боллоо.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻