Хөнгөн атлетикийн аймгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-11 19:38:58
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөнгөн атлетикийн тэмцээн саяхны өдрүүдэд болж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 16 байгууллагын 450 гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.  
Бага, дунд, ахлах анги гэсэн 3 төрлөөр тэмцээн явагдаж, бага ангийн нэгдсэн дүнгээр Г.Сүхбаатар дасгалжуулагчтай 12-р сургуулийн баг, дунд ангийн төрөлд Ч.Ганбүргэд дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тэргүүлсэн байна.
Харин ахлах ангийн төрөлд тэргүүн байрыг  Л.Баяржаргал дасгалжуулагчтай 8-р сургууль, дэд байрт Н.Доржханд дасгалжуулагчтай Хан-Уул цогцолбор сургууль, 3-р байрыг Б.Данзанхүү дасгалжуулагчтай “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн баг  тамирчид эзэлсэн юм.
Тэмцээний үеэр Хан-Уул цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ц.Пүрэвжав Олон улсын хэмжээний мастер, 5-р сургуулийн тамирчин Ренчинхүү спортын дэд мастерын цол тэмдгээ гардав. 
Д.Дэлгэрмаа
相关新闻