Монгол бичгийн улсын олимпиадад Дорнодын багш, сурагчид амжилт үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн багш сурагчид Монгол бичгийн улсын олимпиадад амжилттай оролцоод ирэв. Тухайлбал, Хэрлэн сумын 1-р сургуулийн сурагч С.Энхжин Монгол бичгийн “Тэргүүний уншигч” шалгаруулах улсын 12-р уралдааны алт, профессор Г.Дашийн нэрэмжит “Монгол бичиг бол бидний өмч” сэдэвт улсын 7-р олимпиадын хүрэл медалийг хосоор нь өвөрлөжээ.
Түүнчлэн Г.Даш профессорын нэрэмжит дээрх уралдаанаас “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Б.Азжаргал хүрэл медаль, 12-р сургуулийн багш Ө.Одмандах, Цагаан-Овоо сумын сургуулийн 8-р ангийн сурагч Ц.Халиун, 12-р сургуулийн сурагч М.Хулан, Flower сургуулийн сурагч У.Одмаа, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Х.Нарантуяа нар шагналт байранд шалгарсан байна.
Харин ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын 10 дахь удаагийн уралдаанд 1-р сургуулийн багш Ч.Эрхчөлөө 3-р байр эзэлжээ.
Тус олимпиадын 7-р ангийн төрөлд 260 гаруй, 8-р ангийн төрөлд 160, 9-р ангийн төрөлд 80 гаруй, 11-р ангийн төрөлд 70, багш нарын төрөлд 60 гаруй оролцогч өрсөлдсөн байна.

Д.Дэлгэрмаа