Орхон аймаг Хөвсгөл-Байгаль нуур чиглэлийн аялал жуулчлалын түшиц газар болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2017-2021 онд Орхон аймагт “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” дэд хөтөлбөр боловсруулсанаа орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. Уг хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн онцлог давуу тал, нөөц боломжинд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын менежментийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хөвсгөл-Байгаль нуур чиглэлийн аялал жуулчлалын дундын түшиц газар бий болгоход оршжээ.
Үүний хүрээнд салбарын судалгаа мэдээллийн системийг боловсронгуй болгох, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын шинэ бренд бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах ажээ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 26 зочид буудал, 16 дэн буудал, 10 гаруй бөөний худалдааны төв, 40 гаруй ресторан зоогийн газар байдгаас стандартын шаардлага хангасан 3 одтой нэг, 1 одтой нэг зочид буудал ажиллаж байна. Үүнээс гадна зам харилцаа, холбоо мэдээлэл, дэд бүтэц сайн хөгжсөн, Хөвсгөл нуур зорчих замын дунд оршдог, түүхэн дурсгалт газар, археологийн олдвор малтлагууд олон байдаг гээд аялал жуулчлалын дундын бүс болон хөгжих боломж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ