Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 гаруйгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-09 19:29:54
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2014 онд 4025 байсан бол 2015 онд 233 хүнээр огцом нэмэгдэн 2016 онд 4137 болж буурчээ. Нарийвчилж үзвэл, 12.4 хувь нь харааны бэрхшээлтэй, 19.3 хувь нь хөдөлгөөний, 2.9 хувь нь хавсарсан эмгэгтэй, 65.4 хувь нь бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм.
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаас илүү хувь нь аймгийн төвдөө амьдардаг. Хүйсийн хувьд 1765 эмэгтэй буюу 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа шалтгааныг тодруулахад, 42.7 хувь нь ердийн өвчнөөр, 0.8 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр, 10.5 хувь нь ахуйн ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болжээ. 
Д.Дэлгэрмаа
相关新闻