Дорнод аймгийн газар нутгийг идэвхтэй цөлжиж байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас эмхэтгэсэн Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд Дорнод аймгийн газар нутгийг идэвхтэй цөлжиж байгаа гэж тодорхойлжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,8 хувь нь цөлжилт газрын доройтолд өртөөд байгаа дотор хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Хэрлэн голын сав, Дорнод Монголын хээрийн мужууд багтаж, хөрсний доройтлын үйл явц нэмэгдсэн байна.
Байгаль орчны төлөв байдлын тайланд дурьдсанаар Дорнод аймаг идэвхитэй цөлжиж буй аймгуудын жагсаалтад 2-рт бичигджээ. Тодруулбал, цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд: Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 62,8 хувь, Дорнод аймгийн нийт нутгийн 43,5 хувь, Дархан-Уул аймгийн нийт нутгийн 31,7 хувь, Сүхбаатар аймгийн нийт нутгийн 31,1 хувь, Дундговь аймгийн нийт нутгийн 27,9 хувь, Дорноговь аймгийн нийт нутгийн 21,9 хувь, Өмнөговь аймгийн нийт нутгийн 17,5 хувь хамрагдаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт гэж онцолжээ.
Хөрсний доройтлын шалтгааныг судлахад Дорнод аймгийн хувьд хуурайшил, хүний үйл ажиллагаа, малын тоо толгой цөлжилтөд нөлөөлж байна гэж дүгнэв.
Дээрх тайлан нь цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, өөрчлөлтийн хандлага, байгалийн нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны бохирдол, өөрчлөлтийн төлөв, байгаль орчны засаглалын төлөвшил, хөгжил гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй, хоёр жил тутам шинэчлэгддэг судалгаа юм.

Д.Дэлгэрмаа