Э.Мөнхбилэг Универсиадын шүүгчээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-09 09:03:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний шилэгдмэл шүүгч Э.Мөнхбилэгт Тайванийн Тайпэй хотноо болох Дэлхийн оюутны Универсиад XXIX наадмын шүүгчээр ажиллуулах урилга ирүүлжээ. 

Тус наадмын ширээний теннисний тэмцээний шилдгүүдийг тодруулахад Э.Мөнхбилэгээс гадна Аргентин, Канад, Польш, Серб, БНХАУ, БНСУ, Тайланд, Энэтхэг улсын шүүгчид ажиллахаар болжээ. Түүний хувьд 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон наадмаас хойш гурав дахь удаагаа Универсиадын шүүгчээр ажиллаж байна.

Э.Мөнхбилэг ДАШТ-д хоёр, Универсиадад гурав, залуучуудын олимпод хоёр, олимпийн эрх олгох тэмцээнд нэг, Олон улсын ширээний теннисний холбооны дэлхийн цуврал тэмцээнд 10 гаруй удаа оролцсон арвин туршлагатай шүүгч юм. Мөн “Рио-2016” олимпийн наадамд Монголын багийн туслахаар ажилласан. Тайпэй хотноо ирэх наймдугаар сарын 11-д нээлтээ хийх Универсиад XXIX наадам 11 хоногийн турш үргэлжлэх бөгөөд ширээний теннисний тэмцээн наймдугаар сарын 22-29-нд болох юм.

Д.Өлзий
相关新闻