Латви улсыг 17 500 цэрэг хамгаална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РИГА. /TASS/. Дайн дэгдсэн тохиолдолд Латви улсыг 17500 цэрэг хамгаална гэж тус улсын мэдээллийн LETA агентлаг Батлан хамгаалах яамны эх сурвалжийг иш татан уламжиллаа.
Тус улсын батлан хамгаалахын үзэл баримтлалын дагуу Үндэсний зэвсэгт хүчин нь тусгайлан бэлтгэгдсэн 17 мянга 500 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэднээс 6500 нь одоо алба хааж буй мэргэжлийн цэргүүд, 8000 нь земессаргууд /ардын сайн дурынхан/, 3000 бэлтгэл цэрэг ажээ.
Түүнээс гадна Үндэсний зэвсэгт хүчний нөөцөд Латви болон хилийн чанадад амьдардаг 7655 цэрэг байгаа бөгөөд ирэх он гэхэд 3000 хүнийг нэмж бэлтгэх зорилт тавьжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн бямба гарагт НАТО-гийн олон үндэстний батальоныг Латвид байрлуулах ажиллагааны хүрээнд Канады зэвсэгт хүчний байлдааны техникүүд, бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна.
Өнгөрсөн оны 6 дугаар сард Варшав хотод болсон НАТО-гийн эвслийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Балтийн орнууд болон Польш улсад 2017 оноос НАТО-гийн олон үндэстний батальоныг байрлуулах тухай шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Латвид тус эвслийн 1000 орчим цэрэг байрлах ажээ. Батальоныг байрлуулах ажиллагаа 6 эсвэл 7 дугаар сард дуусах юм.

Х.Сарнай