Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүд үе тэнгийхнээ нөхөрсөг харьцаанд сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/ Завханы хүүхдийн оролцооны байгууллагуудын ээлжит уулзалт зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөнийг жил бүр зохион явуулдаг бөгөөд энэ жил аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан ГБХЗХГ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Завхан ОНХХ-тэй хамтран зохион байгуулжээ. Уулзалт, зөвлөлгөөнд Улиастай сумын таван сургуулийн ХОБ-ууд болон аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн 60 гаруй идэвхтэн хүүхдүүд оролцов.
Энэ жилийн зөвлөлгөөний онцлог нь үе тэнгийнхний дарамтын талаарх асуудалд ХОБ-ууд хэрхэн нөлөөлөх вэ? Гэсэн сэдэв дээр голчлон ярилцаж гарах арга зам, туршлагаа солилцжээ. Тодруулбал ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханы дунд явуулсан судалгаагаар үе тэнгийхний дарамтад хүүхдүүдийн 78 хувь нь их бага хэмжээгээр орж байсан гэжээ. Мөн бага ангийнхны дунд нэгнийгээ өөлөх шоглох, дарамтлах үзэгдэл мэр сэр гардаг гэв. Зөвлөлгөөнд оролцогч ХОБ-ын хүүхдүүдээс үе тэнгийхний дарамтыг ил болгох, нөхөрсгөөр сануулах ахин дарамт шахалтгүй найзууд болох, хүүхдүүд бие биендээ зөв үлгэр дадал олгохыг уриалжээ. Мөн сургууль бүр дээр нөхөрсөг уулзалтыг ахлах ангийнханы дунд явуулж найзаа нөхөрсөг харьцаанд сургая нэртэй аяныг 14 хоногийн хугацаатай явуулж дүгнэж урамшуулахаар болов. Мөн үеэр хүүхдүүд “Хүүхдийн оролцооны байгууллагуудыг чадавхижуулах, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх жижиг төсөл”-ийн уралдааныг зарлаж, түүний хэрэгжилтийн үр дүнгээр шилдгээ шалгаруулахаар боллоо.

Б.Мягмарсүрэн