Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-07 10:24:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Эгер хотноо болж байгаа пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв.

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөж 97 кг-д хүч үзэж байгаа бөгөөд шинэ жиндээ энэ удаа 221 кг өргөж ийнхүү дэлхийн цомын аварга болов. Иракийн тамирчин Ал-Али Таер 210 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Узбекстаны тамирчин Давлатов Нурридин 187 кг өргөж хүрэл медалийн эзэн болсон байна.
 

Д.Өлзий 

相关新闻