Орон сууцны 1 м.кв 850 мянгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-05 14:27:41
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт орон сууцны 1 м.кв-ын үнэ 850 мянгаас 1.3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, аймгийн төвөөсөө зайдуу байршилтай “Залуус” хотхонд 850 мянган төгрөг бол Чойбалсан хотын төв дэх Маршал, Luxury, Монмарс, Талын шилтгээн хотхоны орон сууцнууд м.кв нь 1.2-1.5 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа юм.  
Тус аймгийн төв Чойбалсан хотын хэмжээнд нийт барилгажилтын 80 хувийг орон сууцны барилга эзэлдэг. Сүүлийн дөрвөн жилд л гэхэд орон сууцны 30-аад барилга ашиглалтад орсноор 1200 орчим айл өрх тохь тухтай орчинд амьдрах боломж бүрджээ. Одоогоор Дорнод аймгийн төвд 4 орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.  
Д.Дэлгэрмаа
相关新闻