Загастайн давааны зам ирэх наймдугаар сараас засагдаж эхлэх төлөвлөгөөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдох цаг айсуй. Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км хатуу хучилттай авто зам барих асуудал анх 2012 оноос л эхэлжээ. Тосонцэнгэл талаасаа 114 км хатуу хучилттай замын хөрөнгийн асуудал Засгийн газрын 2015 оны 7 сарын 27-ны өдрийн 309 тоот тогтоолоор шийдэгдэж АСЕМ-ийн үeэр гэрээ байгуулагдаж Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэгдсэн. Уг зам барих ажил 2016 оны намраас эхэлж замын ажил ид хийгдэж байна.
Харин Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны хэсгийг хамарсан 67 км хатуу хучилттай замын ажил 2012 оны 5 сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдаж эхэлсэн боловч хөрөнгийн асуудлаас шалтгаалан зогсоод байсан билээ. Тус ажилд шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг 2016 оны 8 сарын 18 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн бол авто замын 41,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээр хийжээ. Тус зээлээс 24,9 сая ам долларыг хэмнэжээ. Энэхүү хэмнэгдсэн хөрөнгийг “Тосонцэнгэл-Улиастай” чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих төсөлд ашиглахаар Хятадын талтай тохиролцсоны дагуу Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж 2017 оны 05-р сарын 2-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргажээ. Ийнхүү барих компанийн сонгон шалгаруулалт болон гэрээ хэлэлцээрийг зохион байгуулах хугацааг тооцож үзвэл оройтлоо гэхэд ирэх наймдугаар сард Загастайн давааны замын ажил эхлэхээр болж байна. Ийнхүү Улиастай хот Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдох нь цаг хугацааны л асуудал боллоо хэмээн аймгийн удирдлагууд мэдээллээ.

Б.Мягмарсүрэн