Бадминтончид Хайлаарын тэмцээнд амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-05 13:15:07
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн бадминтоны өсвөрийн шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Хайлаар хотноо болсон тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Наранцэцэг, 8д ангийн сурагч Б.Ялалтбаяр, Б.Солонго нар алтан медаль хүртэж, багийн дүнгээр 3-р байрт шалгарсан байна.  
Энэ тэмцээн нь жил бүр уламжлал болон явагдаж, хөрш зэргэлдээ улс орнуудын тамирчид ирж оролцдогоороо онцлог гэнэ.
Сүүлийн үед тус аймгийн бадминтоны тамирчид улс бүсийн болон ОУ-ын тэмцээнд амжилттай оролцох болсон гэж шигшээгийн тамирчид ярьж байна. 
Д.Дэлгэрмаа
相关新闻