МАХН-ын Бага чуулган хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МАХН-ын байранд одоо тус намын Бага чуулган хаалттай горимоор хуралдаж байна.
Бага чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, мөн түүний мөрийн хөтөлбөр гэсэн хоёр асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бага чуулганы өмнө хуралдсан Гүйцэтгэх товчооны хурлаас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлсэн байна.
Мөн Бага хурлын заалнаас хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Бага хурлын төгсгөлд сэтгүүлчдэд тус намаас албан ёсны мэдээлэл өгөх юм.

Б.Туул