Дэлхийн II дайны үеийн 250 кг жинтэй тэсрэх бөмбөгийг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. Пүрэв гарагийн өглөө үүрээр Францын Ницца хотын Английн эргээс 50 м-ийн зайд 250 кг жинтэй тэсрэх бөмбөг байсныг илрүүлжээ. Үүний дараа ойр орчмын наранд шарлагын газруудад амарч байсан хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тухай Nice-Matin сонинд мэдээллээ.
Уг тэсрэх бөмбөгийг Ницца хотын нэгэн шумбагч залуу олж илрүүлсэн байна. Үүний дараа аюулгүй байдлын үүднээс бөмбөг олдсон газраас 100 м-ийн радиуст хөл хорио тогтоож, хөлөг онгоцууд явахыг хоригложээ.
Дэлхийн II дайны үед далайд хаясан байж магадгүй уг тэсрэх бөмбөгийг гүний шумбагчид хянуур болгоомжтойгоор зөөж, аюулгүй газарт авчрахаар ажиллаж байна. Уртаашаа 110 см, 40 см-ийн голчтой уг бөмбөгөнд 130 кг тэсрэх бодис байж магадгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж. Бөмбөгийг аюулгүй болгох хамгийн тохиромжтой аргыг олохоор тэд ажиллаж байна.

Х.Сарнай