Дорнодчууд өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөвт 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-04 19:07:39
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн татвар төлөгч иргэд, ААН, байгууллагууд улсын төсөвт 4.2 тэрбум, орон нутгийн төсөвт 14.1 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд төвлөрүүлсэн гэж Татварын хэлтсээс мэдээллээ. Түүнчлэн тус аймгийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 92.5 хувь нь цахим төлбөрийн баримтын системд холбогдон төлбөрийн баримтыг олгож байгаа нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна.
Иргэд өөрийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн урамшууллыг буцаан авах, хонжворт сугалаанд оролцох боломж бүрдсэнээр тус аймгийн 3024 иргэн 20 мянгаас 4 сая төгрөгийн азтанаар тодорчээ.   
Энэ өдрүүдэд Дорнод аймгийн Татварын хэлтэс татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Д.Дэлгэрмаа
相关新闻